A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 212

Улаанбаатар хот

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2003-164-т/

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2003 оны 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн Дөрөвдүгээр зүйлд дор дурдсан агуулга бүхий 4.5 дахь заалт нэмсүгэй:

"4.5. Өмнөх давааны барилдаан дуусч, тухайн бөхийг ам авч барилдахаар зарласнаас хойш ам авах хугацаа 5 минутаас илүүгүй байна. Тогтоосон хугацаанд ам аваагүй бол цолны эрэмбээр дараагийн бөх авна."

2. Мөн дүрмийн 3.2 дахь заалтыг "Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна." гэж өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1, 15.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийг 2 дугаар хавсралт, "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-ийг 3 дугаар хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны дүрэм"-ийг 4 дүгээр хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны дүрэм"-ийг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 254 дугаар тогтоол, 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 255 дугаар тогтоолоор  тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын 1-д заасан дүрмийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр, "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 151 дүгээр, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр, "Үндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН