A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 

Дугаар 224

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дараахь 34 орон сууцыг оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Б.Заяабал)-нд зөвшөөрсүгэй:

1. Булган аймгийн Татварын хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 айлын орон сууц;

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд байрлалтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8 айлын орон сууц;

3. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Байшин үйлдвэрлэх комбинатын ажилчдын З айлын орон сууц;

4. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Бөөний худалдааны болон Батлан хамгаалахын нийтийн байрны 2 айлын орон сууц;

5. Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8 айлын орон сууц;

6. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айлын орон сууц;

7. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийн охин компани "Есөнбулаг" ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айлын орон сууц.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР