A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 227

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Агаарын бохирдол/

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 8.5, 8.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Агаарын бохирдлын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2021 оны 393 дугаар тогтоол, Засгийн газрын 2026 оны 61 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ