- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 07 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 242
Улаанбаатар хот
Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай
Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолийг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.3, 13.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн "Хөх барс", Төв аймгийн "Шинэ Зуунмод", Дархан-Уул аймгийн "XIII орон сууцны хороолол" төслүүдийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан орон сууцны хорооллыг барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор үе шатны санхүүжилтийн хэмжээнд төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн баталгааг гаргах асуудлыг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгасугай.
3. Зээлийн баталгааны эрсдэлийг бууруулах зорилгоор төсөл хэрэгжүүлэгчтэй зээлийг эргэн төлөх график, санхүүгийн хариуцлагыг тогтоосон хэм хэмжээ бүхий гэрээ байгуулж ажиллахыг Монгол Улсын Хөгжлийн банкинд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.ДАШДОРЖ
Текст томруулах
A
A
A
