A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 250 Улаанбаатар хот

ГАЛ УНТРААХ АНГИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2015-3-9-ний өдрийн 80-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 15.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бэрх тосгонд Гал унтраах III зэрэглэлийн 42 дугаар ангийг байгуулсугай.

2. Шинээр байгуулагдаж байгаа ангийн барилгыг барих хөрөнгийг 2013 оны улсын төсөвт тусган санхүүжүүлж, бусад зардлыг жил бүрийн төсөвт тусгах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан хавсралтын 21 дэх заалтын "Хэнтий аймгийн онцгой байдлын хэлтэс (гал унтраах II зэрэглэлийн 32 дугаар анги, аврах салбартай)" гэсний дараа "Бэрх тосгонд Гал унтраах III зэрэглэлийн 42 дугаар анги" гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД