- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙН ТАЛБАЙН НОРМАТИВ, БАЙРШИЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 255
Улаанбаатар хот
Ойн тухай хуулийн 12.1.5, 14.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
ОЙН ТАЛБАЙН НОРМАТИВ, БАЙРШИЛ БАТЛАХ ТУХАЙ
1. Аймаг, нийслэлд байгуулагдах сум дундын ойн ангийн хариуцах ойн талбайн норматив, байршлыг хавсралт ёсоор баталсугай.
(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2016 оны 79 дүгээр тогтоол, Засгийн газрын 2019 оны 84 дүгээр тогтоол, Засгийн газрын 2022 оны 130, 245 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан нормативыг үндэслэн харьяа нутаг дэвсгэртээ сум дундын ойн ангийг байгуулан орон тооны дээд хязгаар болон дүрмийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж мөрдөх арга хэмжээ авахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Сум дундын ойн ангийн зардлыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, аймаг нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймаг нийслэлийн Засаг дарга нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.ЦОГТБААТАР
Текст томруулах
A
A
A
