A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 

Дугаар 261

Улаанбаатар хот

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2013 онд олон улсын дараахь тэмцээнийг зохион байгуулахаар тогтсугай:

а) Буудлагын спортын Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн;

б) "Чингис хаан-2013" жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн;

в) Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн;

г) Байт харвааны Азийн Гран При тэмцээн;

д) Монгол туургатан хүүхдийн наадам;

е) Бодибилдинг, фитнессийн залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

2. Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2013 оны төсөвт тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулах, зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд Н.ХҮРЭЛБААТАР