A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 08 дугаар сарын 1-ний өдөр 

Дугаар 263

Улаанбаатар хот

Журам батлах тухай, тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дэлхийн болон бүс (тив)-ийн үс, гоо засал, хувцас урлалын мэргэжлийн тэмцээнд амжилт гаргасан үсчин, гоо засалч, хувцас урлаачид мөнгөн шагнал олгох журам"-ыг Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын хавсралтад дараахь нэмэлт оруулсугай:

а) тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан агуулга бүхий 4 дэх хэсэг:

"4. Дэлхийн болон бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн, уралдаанд онцгой амжилт гаргасан үсчин, гоо засалч, хувцас урлаачид олгох мөнгөн шагнал

Ангилал

Төрөл

Байр

Мөнгөн шагналын хэмжээ (сая, төгрөгөөр)

Дэлхийн мэргэжлийн тэмцээн

Үс, гоо засал

Гран при

40.0

Алт

30.0

Мөнгө

25.0

Хүрэл

20.0

Бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн

Гран при

18.0

Алт

15.0

Мөнгө

12.0

Хүрэл

9.0

Дэлхийн мэргэжлийн тэмцээн

Хувцас урлал

Гран при

40.0

Алт

30.0

Мөнгө

25.0

Хүрэл

20.0

Бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн

Гран при

18.0

Алт

15.0

Мөнгө

12.0

Хүрэл

9.0

б) тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагийн жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий хэсэг:

Ангилал

Төрөл

Давтамж

Дэлхийн мэргэжлийн тэмцээн

Үс, гоо засал

2 жил тутам

Бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн

Жил бүр

Дэлхийн мэргэжлийн тэмцээн

Хоёр. Хувцас урлал

2 жил тутам

Бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн

Жил бүр

3. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл болон 2 дугаар хавсралтын "Онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд" гэснийг "Онцгой амжилт гаргасан уран бүтээлч, үсчин, гоо засалч, хувцас урлаачид" гэж, мөн зүйл болон тогтоолын 3 дугаар хавсралтын нэрний "номын яармагийн" гэснийг "номын яармаг болон үс, гоо засал, хувцас урлалын мэргэжлийн тэмцээн, уралдааны" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ