A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС ГАРГАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10.1.9, Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар, 2009 оны 49 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой чиглэлийн хоёр хэлхээт 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл болон дэд станц барьж байгуулах ажлын гүйцэтгэлд зориулан улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс 2014 оны төсөвт тусгагдаагүй 56,995,635,000.00 (тавин зургаан тэрбум есөн зуун ерэн таван сая зургаан зуун гучин таван мянган) төгрөгийн төлбөрийг 1 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасаар баталгаажуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Гүйцэтгэгч сүүлийн төлбөр болох 7,999,515,000.00 (долоон тэрбум есөн зуун ерэн есөн сая таван зуун арван таван мянган) төгрөгийн баталгааг арилжааны банкнаас уг обьектын чанарын баталгаат хугацааг дуусах хүртэл гаргуулсныг үндэслэн Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дуусгавар болох хүүгүй үнэт цаасаар баталгаажуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

2. Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан төлбөрийн эх үүсвэрийг хүүгийн зардлын хамт 2015, 2016 оны улсын төсөвт тусгахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН