A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Америкийн Нэгдсэн Улсад зохиогддог Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн оюутан А.Анужин, Ж.Ариунзаяа нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч О.Сумади-Шарана, Б.Сувд, Б.Гоомаргад, М.Заяа, Н.Оргил, Г.Энхцаг нарт тус бүр 9.0 (есөн) сая төгрөг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ухань хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлж "Хүрэл арслан" шагнал хүртсэн уран нугаралт сургалтын "Икс роузис" төвийн уран нугараач Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Б.Алтжин, Г.Сарангуа, Н.Мөнгөнцацраг нарт 34.0 (гучин дөрвөн) сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгосугай.

2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 116.0 (нэг зуун арван зургаан) сая төгрөгийг Соёл, урлаг хөгжүүлэх сангаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ