- Нүүр
- Монгол Улсын олон улсын гэрээ
- ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

/Энэ хэлэлцээрийг 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1998 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Алмата хотноо 1998 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрын хоорондын Хэлэлцээр"-ийг Засгийн газрын өргөн мэдүүлсний дагуу соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
