A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛС САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 68

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ЖУРАМ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.18, 16 дугаар зүйлийн 16.2, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1,Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан "Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-д доор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:

1/ Журмын 2.3.6 дахь заалт:

"2.3.6. Аймаг, нийслэлийн Засаг дарга"

2/ Журмын 7.2.11 дэх заалт:

"7.2.11. аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ журмын 6.15-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор бондыг анхдагч зах зээлд санал болгосон тухай болон эргэн төлөлтийн хуваарийн талаарх мэдээллийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх."

3/ Журмын 8.9 дэх хэсэг:

"8.9. Аймаг, нийслэлийн Засаг даргын хувьд энэ журмын 8.7.3, 8.7.4, 8.7.5, 8.7.6, 8.7.7, 8.7.8, 8.7.9 дэх заалт хамаарахгүй."

4/ Журмын 8.10 дахь хэсэг:

"8.10. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг улирал тутамд дараа сарын 10-ны өдрийн дотор, 8.7-д заасан мэдээллийг тухай бүрд Хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжаа эрхлэх байгууллагад тус тус хүргүүлж, нийтэд мэдээлнэ."

2,"Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-д энэ тогтоолын хавсралтад дурдсан агуулга бүхий "Хавсралт 4-а" дугаар хавсралт нэмсүгэй.

3,"Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын 1.1 дэх хэсгийн "журмаар" гэсний дараа "нийтэд санал болгон гаргах аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас," гэж, 3.6 дахь хэсгийн "Бондын үндсэн" гэсний өмнө "Аймаг, нийслэлийн Засаг даргаас бусад бонд гаргагч нь" гэж, 3.16 дахь хэсгийн "бондын танилцуулга" гэсний дараа ", аймаг, нийслэлийн Засаг даргын хувьд бондын танилцуулга бэлтгээгүй бол Албан мэдэгдэл" гэж, 7.2.1 дэх заалтын "гаргагч" гэсний дараа "компани" гэж, 8.2 дахь хэсгийн "компанийн" гэсний дараа ", эсхүл орон нутгийн" гэж, Хавсралт 1-ын 1.2 дахь хэсгийн "Хязгаарлагдмал хариуцлагатай компани" гэсний доор "Аймаг / нийслэл" гэж, Хавсралт 2-ын 1.2 дахь хэсгийн "Хязгаарлагдмал хариуцлагатай компани" гэсний доор "Аймаг / нийслэл" гэж тус тус нэмсүгэй.

4,Мөн журмын дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ Журмын 1.2 дахь хэсгийг

"1.2. Засгийн газрын үнэт цаас, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон энэ журмын 3.2-т зааснаас бусад Биржийн бус зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хаалттай хүрээнд санал болгох аймаг, нийслэлийн Засаг даргын болон компанийн бондын бүртгэлтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.";

2/ Журмын 2.1 дэх хэсгийг

"2.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга бонд гаргахад Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг, бусад бонд гаргагч нь дараах шалгуур, шаардлагыг тус тус бүрэн хангасан байна:";

3/ Журмын 2.2 дахь хэсгийг

"2.2. Хорооноос олгосон тусгай зөвшөөрөл бүхий андеррайтерийн компаниас бусад бонд гаргагч нь андеррайтерийн компанитай "Андеррайтерийн гэрээ" байгуулсан байх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нь уг гэрээг байгуулж болно.";

4/ Журмын 2.5 дахь хэсгийг

"2.5. Бонд гаргагч нь бондын үүргийн гүйцэтгэлийг хангах гуравдагч этгээдээс тусгайлан гаргасан баталгаа, батлан даалттай байж болох бөгөөд бонд гаргагч компанийн хувьд энэ журмын 2.6-д зааснаас бусад тохиолдолд барьцаа хөрөнгө нь бонд гаргагчийн гаргасан, энгийн хувьцаа эсхүл түүнд хөрвөх нөхцөлтэй үнэт цааснаас бусад төрлийн эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хэлбэртэй байна.";

5/ Журмын 3.1 дэх хэсэг, 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5, 3.1.6 дахь заалтыг

"3.1. Бонд гаргагч нь нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бондыг бүртгүүлэх хүсэлтийг Хороонд гаргахдаа дараах баримт бичгийг хүргүүлнэ:

3.1.1. Бонд гаргагч аймаг, нийслэлийн Засаг дарга нь дараах баримт бичгийг:

3.1.1.1. албан хүсэлт, бондыг бүртгүүлэх өргөдөл /Хавсралт 1/;

3.1.1.2. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бонд гаргахтай холбоотойгоор гаргасан шийдвэр;

3.1.1.3. Засгийн газраас олгосон үнэт цаас гаргах тухай зөвшөөрөл;

3.1.1.4. Албан мэдэгдэл /Хавсралт 4-а/ эсхүл бондын танилцуулга.

3.1.2. Бонд гаргагч компани нь дараах баримт бичгийг:

3.1.2.1. албан хүсэлт, бондыг бүртгүүлэх өргөдөл /Хавсралт 1/;

3.1.2.2. бондын танилцуулга;

3.1.2.3. андеррайтерийн компанитай байгуулсан гэрээ, Хороонд гаргасан андеррайтерийн тодорхойлох захидал; 1

3.1.2.4. хүсэлт гаргахаас өмнөх сүүлийн 6 сараас дээшгүй хугацааны санхүүгийн тайланд дүгнэлт гаргасан аудиторын Хороонд гаргасан тодорхойлох захидал;

3.1.2.5. бонд гаргагчид гуравдагч этгээд барьцаа, баталгаа, батлан даалт гаргасан бол талуудын байгуулсан гэрээ;

3.1.2.6. зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт.

1 Андеррайтерийн тодорхойлох захидалд бонд гаргагчийн нийтэд санал болгон гаргах бондыг анхдагч зах зээлд байршуулж, хөрөнгө оруулагчдад худалдахад ашиглах арга, хэлбэр, бондын танилцуулга болон бусад баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бэлтгэсэн талаар болон бонд гаргагчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулж, шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлэх талаар гаргасан баталгаа зэрэг мэдээллийг тусгасан байна."

6/ Журмын 3.2 дахь хэсгийг

"3.2. Нийтэд санал болгон гаргасан үнэт цаас нь Хороонд бүртгэлтэй байгаа аймаг, нийслэлийн Засаг дарга, компани биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд гаргах бондыг бүртгүүлэх хүсэлтийг Хороонд гаргахдаа дараах баримт бичгийг хүргүүлнэ:"

7/ Журмын 3.5 дахь хэсгийг

"3.5. Бондын танилцуулгыг дараах байдлаар баталгаажуулна.

3.5.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь бонд гаргахдаа бондын танилцуулгыг бэлтгэсэн бол Засаг дарга, санхүү, төрийн сангийн газрын дарга, андеррайтерийн компанитай гэрээ байгуулсан бол уг компанийн гүйцэтгэх захирал тус тус гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

3.5.2. Компанийн хувьд бонд гаргагчийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч, андеррайтерийн компанийн гүйцэтгэх захирал тус тус гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна."

8/ Журмын 3.11 дэх хэсгийг

"3.11. Энэ журмын 2.3-т заасан этгээдийн нийтэд санал болгон гаргах бонд, түүний танилцуулга, аймаг, нийслэлийн Засаг даргын хувьд бондын танилцуулга бэлтгээгүй бол Албан мэдэгдлийг бүртгэх эсэх асуудлыг Хороо тухайн бонд, түүний танилцуулга, эсхүл Албан мэдэгдлийг бүртгэсэн тухай арилжаа эрхлэх байгууллагаас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн ажлын 10 өдөрт шийдвэрлэнэ."

9/ Журмын 4.2 дахь хэсгийг

"4.2. Бонд гаргагч нь хөтөлбөр хэрэгжүүлэх тухайгаа бондын танилцуулгад, аймаг, нийслэлийн Засаг даргын хувьд бондын танилцуулга бэлтгээгүй бол Албан мэдэгдэлд тодорхой тусгана.";

10/ Журмын 6.3 дахь хэсгийг

"6.3. Бондыг Албан мэдэгдэл, эсхүл бондын танилцуулгад тусгасан нөхцөл, журамд заасан арга хэлбэрээр анхдагч зах зээлд санал болгож, худалдана."

11/ Журмын 6.4 дэх хэсгийг

"6.4. Энэ журмын 6.3-т заасан ажиллагааг хэрэгжүүлэхээс өмнө андеррайтер, аймаг нийслэлийн хувьд андеррайтерийн компанитай гэрээ байгуулаагүй бол Засаг дарга нь стратегийн болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдад бондын талаар танилцуулж, санал болгож болно.";

12/ Журмын 6.5 дахь хэсгийг

"6.5. Андеррайтер, аймаг нийслэлийн хувьд андеррайтерийн компанитай гэрээ байгуулаагүй бол Засаг дарга нь бондыг анхдагч зах зээлд санал болгож, захиалгыг эхлүүлэх тухай мэдэгдлийг уг ажиллагааг эхлүүлэхээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө Хороонд мэдэгдэх бөгөөд мэдэгдэл нь дараах агуулгатай байна:"

13/ Журмын 6.6.2 дахь заалтыг

"6.6.2. бондын танилцуулга, эсхүл Албан мэдэгдэлд заасан үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, мэдээлэл."

14/ Журмын 6.9 дэх заалтыг

"6.9. Андеррайтер нь бондын хуваарилалтыг хийхдээ ижил нөхцөлтэй захиалга бүхий хөрөнгө оруулагчийн захиалгын хуваарилалтыг стратегийн хөрөнгө оруулагч болон мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч этгээдээс бусад хөрөнгө оруулагчдад тэгш зарчмаар буюу цаг хугацааны дарааллаар, эсхүл хувь тэнцүүлэн хийж, байршуулна.";

15/ Журмын 6.14 дэх заалтыг

"6.14. Андеррайтер нь бондыг анхдагч зах зээлд санал болгож, хуваарилалтыг хийн, андеррайтертай гэрээ байгуулаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга нь анхдагч зах зээлд санал болгосон тухай тайлан /Хавсралт 5/-г захиалгыг авч дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор арилжаа эрхлэх байгууллагын дүгнэлтийн хамт тус тус Хороонд хүргүүлнэ."

16/ Журмын 6.15 дахь хэсгийг

"6.15. Бондыг анхдагч зах зээлд санал болгон худалдах үйл ажиллагаа амжилттай болсон тухай мэдэгдлийг Хороо андеррайтерт, аймаг нийслэлийн хувьд андеррайтерийн компанитай гэрээ байгуулаагүй бол Засаг даргад хүргүүлэх бөгөөд, уг мэдэгдлийг хүргүүлэх хүртэлх хугацаанд татан төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг бонд гаргагчийн холбогдох дансанд тусгаарлан байршуулна."

17/ Журмын 7.6.4 дэх заалтыг

"7.6.4. бондын бүртгэлтэй холбоотой шийдвэр, дүгнэлт /Хавсралт 6/, "Бүртгэв" тэмдэглэл бүхий бонд гаргагчаас хүргүүлсэн бондын танилцуулга, эсхүл Албан мэдэгдэл, бусад баримт бичгийн хуулбарын хамт дээрх шийдвэрийг гаргасан өдрөөс хойш ажлын хоёр өдрийн дотор Хороонд хүргүүлэх;"

18/ Журмын 8.6 дахь хэсгийг

"8.6. Нээлттэй бонд гаргагч компани нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг энэ журмын Хавсралт 8-д заасан маягт болон шаардлагатай гэж үзсэн бусад хэлбэрээр дараах хугацаанд Хороо, арилжаа эрхлэх байгууллага, олон нийтэд хүргүүлнэ."

19/ Журмын 8.7.1 дэх заалтыг

"8.7.1. бондын танилцуулга, аймаг, нийслэлийн Засаг даргын хувьд бондын танилцуулга бэлтгээгүй бол Албан мэдэгдэлд заасан үйл ажиллагааны чиглэл, төсөл болон төслийн хэрэгжилтийн явцад өөрчлөлт орсон;"

Мөн журмын 4.5 дахь хэсгийн "журмын 5.5-д" гэснийг "журмын 6.5-д" гэж, Хавсралт 5-ын 2.9 дэх хэсгийн "Журмын 5.4-д" гэснийг "Журмын 6.4-д" гэж, Хавсралт 6-ын "Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын 6.6.5-д" гэснийг "Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын 7.6.5-д гэж тус тус өөрчилсүгэй.

6,Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 226 дугаар тогтоолын тэргүү болон 1, 4 дэх заалтын "Компанийн" гэснийг, мөн журмын нэрийн "Компанийн" гэснийг тус тус хассугай.

7,Энэ тогтоолын 1-д заасан журамд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК /Ж.Золзаяа/, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК /Ш.Лхагва/, "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК /О.Эрдэнэгэрэл/, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ТББ /Б.Өлзийбаяр/-д, журмын хэрэгжилтийг хангаж, чанд мөрдөж ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.

8,Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-д даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны ,2 дугаар сарын 23-ны

өдрийн 68 дугаар тогтоолын хавсралт

"Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам"-ын

Хавсралт 4-а

АЛБАН МЭДЭГДЭЛ

/....................................... аймаг /нийслэл хот-ын бонд/

Огноо:

........../..../....

 

(оооо,сс,өө)

Энэхүү Албан мэдэгдэл нь нийтэд санал болгон бонд гаргах ............................................... аймаг/нийслэл хот-ын үйл ажиллагааны ерөнхий стратеги төлөвлөгөө, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлэх үйл ажиллагаа, түүний Монгол Улсын Засгийн газар /орон нутгийн баримталж байгаа бодлогод нийцсэн байдал, мөн тэдгээрийн хэрэгжилт, үр дүн, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг тайлагнахтай холбоотой төлөвлөгөөг хөрөнгө оруулагч, холбогдох талуудад толилуулах зорилготой юм.

1.Ерөнхий мэдээлэл

1.1 Бонд гаргагч аймаг/нийслэл хот-ын нэр:

 

 

 

 

1.2 Бонд гаргахтай холбоотойгоор гаргасан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн огноо, дугаар

 

 

 

 

 

 

1.3 Засгийн газраас олгосон зөвшөөрлийн огноо, дугаар

 

1.4. Бондын нэр:

 

 

 

1.5 Зэрэглэл /зэрэглэл тогтоолгосон бол/:

 

 

 

1.6 Зэрэглэл тогтоосон байгууллагын нэр /зэрэглэл тогтоолгосон бол/:

 

 

 

1.7 Тоо ширхэг:

 

 

 

1.8 Нэрлэсэн үнэ:

 

 

 

1.9 Хугацаа:

 

 

 

1.10 Хүү, төрөл /тогтмол, хөвөгч г.м/:

 

 

 

1.11 Хүү, үндсэн төлбөр төлөх давтамж, хугацаа /дэлгэрэнгүй хуваарийг хавсаргав/:

 

 

1.12 Бусад нөхцөл /хугацаанаас өмнө хөрөнгө оруулагч эргүүлэн худалдах, бонд гаргагч худалдаж авах нөхцөлтэй г.м/

 

 

 

1.13 Татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн мөнгөн хөрөнгийн хэмжээ:

 

 

 

1.14 Тодорхой үе шаттай буюу Бонд гаргах хөтөлбөр хэрэгжүүлэх бол дэлгэрэнгүй мэдээлэл:

 

 

 

 

 

1.15 Стратегийн хөрөнгө оруулагч болон/эсхүл олон нийтэд санал болгон худалдахаар төлөвлөсөн хугацаа:

 

 

 

 

 

1.16 Үнэт цаасаар гэрчлэгдэх хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг:

 

 

 

 

1.17 Андеррайтер, үнэт цаас гаргахтай холбоотойгоор мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа бусад этгээд, тэдгээртэй байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлага:

 

 

 

1.18 Анхдагч зах зээлд санал болгох арга, хэлбэр:

Арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан тогтсон үнийн аргаар олон нийтэд санал болгох;
Андеррайтерийн компаниар дамжуулан дараах аргаар олон нийтэд санал болгох /Андеррайтертай гэрээ байгуулсан бол. Дараах аргын аль нэгийг сонгоно уу/
Захиалгын бүртгэлийн аргаТогтсон үнийн арга

2. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

2.1 .........................аймаг /нийслэл хот нь олон нийтэд санал болгон бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөсөн болно.

2.1.1 Үйл ажиллагаа – 1 /Бусад үйл ажиллагааг мөн агуулгын дагуу бичнэ үү/

2.1.1.1 Нэр:

2.1.1.2 Төсөвт өртөг, татан төвлөрүүлсэн хөрөнгөнд эзлэх хувь [%]:

2.1.1.3 Хэрэгжүүлж эхлэх, дуусах болон нийт хугацаа:

2.1.1.4 Хэрэгжүүлэгч этгээд:

Орон нутаг;Хувийн хэвшил;Төр, хувийн хэвшлийн түншлэл.

2.1.1.5 Бэлэн байдлын үнэлгээ:

Зураг төсөл;Техник, эдийн засгийн үнэлгээ;Байгал орчны нөлөөллийн үнэлгээ;Тусган гүйцэтгэгч;Бусад мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт;Шаардлагатай бусад

.....................................

.....................................

2.1.1.6. Тухайн үйл ажиллагаа нь төр, орон нутгийн бодлого, стратегид нийцсэн байдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, хүрэх үр дүн, учирч болзошгүй эрсдэл зэрэг болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл

 

 

 

 

 

 

 

 

 

2.2 Удирдлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдлагын систем, бүтцийн тухай

 

 

 

 

2.3 Хориглох үйл ажиллагааны жагсаалт

 

 

 

 

2.4

өлөөт х Чөлөөт хөрөнгийн удирдлагатай холбоотой мэдээлэл

 

 

 

 

 

2.5

 

2,5 Шаардлагатай бусад мэдээлэл:

 

 

3. Тайлагнал

 

3.1

Тайлангийн нэр, олон нийтэд хүргэх хэлбэр, давтамж

 

 

 

3.2

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны явц, үе шат, үр дүнг илэрхийлэх чанарын болон тоон үзүүлэлтүүд

 

 

 

 

3.3

Үйл ажиллагааны тайлан хариуцсан ажилтан /алба, нэгж/-ны холбоо барих хаяг, утас, цахим хаяг

 

 

 

       

[БАТАЛГААЖУУЛАЛТ]