A

A

A

  • Нүүр
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага
  • ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ/Энэ тогтоолыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./
Бүлэг: 1979

/Энэ тогтоолыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 59

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 5.1.10 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-д дор дурдсан агуулгатай 3.181 дэх заалт нэмсүгэй.

"3.181. Эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт эд мөнгөний хонжворт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй."

2.Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам"-ын 3.18 дахь заалтад "Телевиз нь бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр сурталчлан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй." гэж заасныг "Телевиз нь эд мөнгөний хонжворт сугалаа болон бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулж үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг нэвтрүүлэхгүй." гэж өөрчилсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ