Хуулийн төсөл
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ БАТЛАХ ТУХАЙ1
ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ БАТЛАХ ТУХАЙ1
Өнгөрсөн жил Монголын баг 15 медальт байр, 3 тусгай байр эзэлж байсан бол, 2022 онд олон улсын таван төрлийн олимпиадад 23 сурагч оролцон 17 медаль хүртэж, хоёр тусгай байр эзэлсэн байна. Ерөнхийлөгч алтан медальтныг 10 сая, мөнгөн медальтныг найман сая, хүрэл медальтныг таван сая, тусгай байрын эзнийг гурван сая төгрөгөөр шагналаа. Мөн Олимпиадыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн шагнал олголоо. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сурагчид болон багш нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Олон улсын математикийн олимпиад 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд Норвег Улсын Осло хотод, Биологийн олимпиад 07 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд Армени Улсын Ереван хотод, Химийн олимпиад 07 дугаар сарын 10-18-нд БНХАУ-ын Тяньжин хотод, Физикийн олимпиад Швейцар Улсын Цюрих хотод 08 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд, Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез Улсын Ёогякарта хотноо 08 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд болж, Монгол Улсаас 23 сурагч, 13 дасгалжуулагч багш оролцсон юм.