Захиргааны хэм хэмжээний актын төсөл
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн сайн дурын бүртгэл хөтлөх журам
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн сайн дурын бүртгэл хөтлөх журам
Журмын төсөлд зохиогчийн эрхийн бүтээлийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт тусгах мэдээлэл, хавсаргах баримт бичиг, мэдүүлгийг хүлээн авах, бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох шийдвэр гаргах болон олгогдох гэрчилгээнд тавигдах шаардлагын нь талаарх зохицуулалтыг тусгав. Журмын төсөл батлагдсанаар Иргэн, хуулийн этгээдийн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд сайн дураар бүртгэх, бүртгэснийг нотолж зохиогчийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулах журамтай болно.