A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ, ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

  • Нийтлэсэн: Улаанбаатар
  • Огноо: 2023-04-06 16:07:18
  • Нийт ирүүлсэн санал 16
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 2890

Моторт бус тээвэрийн хэрэгслийн зогссолын хүртээмжийг нэмэгдүүлэх

Зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмын төслийн танилцуулгын 5.3 ( нэр нь арай л урт юмаа ) д хувийн хэвшлийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий этгээдэд ( хувь хүн, байгууллага ) нийгмийн хариуцлагын хүрээнд нь унадаг дугуй эсвэл моторт бус тээвэрийн хэрэгсэл түр байршуулах булан гаргуулах зүйл заалт оруулах Учир нь зогсоолуудыг зөвхөн машинд зориулаад байхаар яаж моторт бус гээд байгаа тээврийн хэрэгслийнхээ тоог нэмэх вэ гэдэг дээр бодолцоогүй харагдаж байна. Өөр байршил дээр хийгдсэн байгаа ч гэсэн нийгмийн өнөөгийн байдлаас болоод иргэд моторт бус тээвэрийн хэрэгсэл болон эд ангиа хулгайд ихээр алддаг тул эхний ээлжинд нийгмийн сэтгэлгээ өөрлөгдтөл хяналттай газар төвлөрөх шаардлага байна гэз үзэж байна.

  • Э.БАЗАРРАГЧАА
  • 2023-04-14 12:15:30

Санал хүсэлтийн ID

KWQV-GNJV-LZV27

Санал хүсэлтийн огноо

2023-04-14 12:15:30

Санал хүсэлтийн төлөв

Шинэ