A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЧААНЫ АВТОМАШИНЫГ ХЯЗГААРТАЙГААР ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ

  • Нийтлэсэн: Улаанбаатар
  • Огноо: 2023-04-11 11:14:11
  • Нийт ирүүлсэн санал 11
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 1606

санал 2

Явцын дүгнэлт: Дээрх нөхцөлөөс авч үзэхэд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Б\01 албан тоот бичгээр Гаалийн ерөнхий газрын А\01 тоот тушаалын хүчингүйд тооцсон шийдвэрийг Гаалийн ерөнхий газар биелүүлэхгүй байгаа талаарх маргаан нь Эрүүгийн хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна. 1.3 Иргэний хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх Бодлогын нөхцөлд дурддсан маргаан нь Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан эсэхийг тухайн үүсэн харилцаа нь нийтийн ба хувийн эрх зүйн алинд нь хамаарах вэ гэдгийн, нэгдүгээрт тухайн эрх зүйн харилцааг зохицуулж буй хэм хэмжээ нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн алинд хамаарах вэ? Гэдгээр, эсхүл нийтийн ба хувийн эрх зүйг заагладаг онолын \ашиг сонирхлын онол, субъектийн онол, шатлалын буюу тусгай эрхийн онол\ тусламжтайгаар тогтооно.\ Бодлогын нөхцөлд Гаалийн ерөнхий газрын шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон хуулийн дурдаж өгөөгүй байгаа ч тухайн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа этгээд нь Төрийн албаны тухай хууль болон, Захиргааны ерөнхий хууль зэргийг үйл ажиллагааныхаа удирдлага болгодог мөн Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн нь харагдаж байна. Төрийн албаны тухай хууль, зэрэг нь нийтийн эрх зүйн хүрээнд үйлчилдэг нийтийн эрх зүйн хэм хэмжээ юм. Мөн тухайн харилцаанд шийдвэр гаргасан эрх бүхий субъект нь Гаалийн ерөнхий газрын дарга буюу Захиргааны ерөнхий хуулийн 5.1.2 дугаар зүйлд зааснаар Захиргааны байгууллага оролцон Амарыг албан тушаал бууруулах өөр ажилд томилох шийдвэр гарган эрхээ хэрэгжүүлж байгаа нь субъектийн болон тусгай эрхийн онолын дагуу харилцааны нэг талд эрх бүхий захиргааны байгууллага оролцож байх тул энэ нь нийтийн эрх зүйн харилцаа мөн байна. Явцын дүгнэлт: Дээрх байдлаас авч үзэхэд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Б\01 албан тоот бичгээр Гаалийн ерөнхий газрын А\01 тоот тушаалын хүчингүйд тооцсон шийдвэрийг Гаалийн ерөнхий газар биелүүлэхгүй байгаа талаарх маргаан нь Иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна. 1.4 Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн эсэх \ЗХШХШтХ-ийн 54.1.1\ Маргааны гол үйл баримт нь “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Б\01 албан тоот бичгээр Гаалийн ерөнхий газрын А\01 тоот тушаалын хүчингүйд тооцсон шийдвэрийг Гаалийн ерөнхий газар биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй” юм. Төрийн албаны тухай хуульд зааснаар гаалийн байгууллагын ажилтан нь төрийн жинхэнэ алба хаагчид хамаарч байгаа бөгөөд “Төрийн албаны зөвлөл” нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага мөн юм. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Б\01 албан тоот бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл 37.1-д зааснаар “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан

  • М.Батзориг
  • 2023-05-08 00:27:28

Санал хүсэлтийн ID

KXAO-DNCW-XCL80

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 00:27:28

Санал хүсэлтийн төлөв

Шинэ