Захиргааны хэм хэмжээний актын төсөл
УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ, ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ, ТӨЛБӨР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу Захиргааны акт мөн байвал уг маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан болно. Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйл 98.1-д “Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн Б\01 албан тоот бичиг нь Гаалийн ерөнхий газрын даргын А\01 тоот тушаалын хүчингүйд тооцсон шийдвэр буюу Захиргааны ерөнхий хуулийн 98.1.2 дугаар зүйлд заасан Захиргааны акт юм. Гэхдээ Захиргааны Ерөнхий хуулийн 37.1 дүгээр зүйлд заасан Захиргааны актын Үндсэн шинжээр шалгах нь зүйтэй юм. 1.Захиргааны байгууллагаас гаргасан байх. Төрийн албаны тухай хуулийн 65.1.Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл байна гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 5.1.2 дугаар зүйлд заасан Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг бие даасан нийтийн эрх зүйн байгууллагад хамаарч байна. 2.Тодорхой нэг тохиолдол байх. Гаалийн ерөнхий газрын даргын А\01 тушаалыг хүчингүй болгосон шийдвэр нь Амарын хууль ёсны ашиг сонирхлын үүднээс Гаалийн ерөнхий газрын даргад хандсан, уг шийдвэрийг өөр тохиолдолд дахин хэрэглэх боломжгүй тул тодорхой нэг тохиолдол мөн байна. 3. Захирамжилсан арга хэмжээ байх. Бодлогын нөхцөлөөс үзэхэд Гаалийн ерөнхий газрын даргын А\01 тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн тогтоосон шинжтэй захирамжилсан арга хэмжээ байна. 4. Зохицуулалт агуулсан байх. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан захирамжилсан арга хэмжээ нь иргэн Амарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүйд тооцон үүрэг бий болгосон буюу зохицуулалт агуулсан байна. 5. Нийтийн эрх зүйн хүрээнд байх. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр үйл ажиллагааны үндэслэл болж буй Төрийн албаны тухай хууль болон, Захиргааны ерөнхий хууль нь нийтийн эрх зүйн хүрээнд үйлчилдэг хэм хэмжээ юм. Мөн тухайн харилцаанд шийдвэр гаргасан эрх бүхий субъект Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн талаар маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байх тул субъектийн болон тусгай эрхийн онолын дагуу харилцааны нэг талд эрх бүхий захиргааны байгууллага оролцож байх тул энэ нь нийтийн эрх зүйн харилцаа мөн байна. 6. Гадагш чиглэсэн байх. Төрийн албаны зөвлөлийн гаргасан шийдвэр нь төрийн албаны зөвлөлийн дотоод үйл ажиллагааг зохицуулсан бус гуравдагч этгээдийн буюу Гаалийн ерөнхий газрын шийдвэр болон иргэн Амар-д чиглэг байгаа тул гадагш чиглэсэн байх шинжийг агуулж байна.