A

A

A

Хуулийн төсөл

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

  • Нийтлэсэн:
  • Огноо: 2023-04-24 09:05:55
  • Нийт ирүүлсэн санал 2
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 551

санал 5

гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн тул Төрийн албаны зөвлөл нь Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй тул чиг үүргийн хамаарал зөрчигдөөгүй байна. В.Шатлан захирах ёсны хамаарал зөрчигдсөн эсэх Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.6 болон 75.1 дугаар зүйл, 76.1 дүгээр зүйл, 65.1 дүгээр зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны төв байгууллага бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахтай холбоотой маргааныг шийдвэрлэх эрх бүхий субъект мөн. Амар нь төрийн шинхэнэ албан хаагч тул түүнийг гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч шийдвэрлэсэн нь шатлан захирах ёсны хамаарал зөрчигдөөгүй гэж үзнэ. 2.1.2 Эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг баримталсан эсэх Төрийн албаны зөвлөл нь Амарын гомдлыг дагуу Гаалийн ерөнхий газарын даргын гаргасан захиргааны актын хянан үзэхдээ Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийг баримтлах ёстой. Амар нь Төрийн албаны зөвлөлд 2019 оны 05 сарын 31-ны өдөр гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлыг хянан үзээд Төрийн албаны зөвлөлийн Б\01 албан тоот бичиг нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гарсан байна. Төрийн албаны тухай хуулийн 75.3 дугаар зүйлд Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно гэж заасан байна. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагад гаргасан гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл дахин 30 хоногоор сунгаж болно гэж зохицуулсан байна. Тиймээс Амарын гомдлыг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн хэм хэмжээнд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2.1.3 Эрх зүйн хэм хэмжээнд заасан хэлбэрээр гаргасан эсэх Захиргааны ерөнхий хуулийн 40.1 дүгээр зүйлд тус хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана гэж заасан байна. Бодлогын нөхцөлөөс үзэхэд Төрийн албаны зөвлөл нь Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг Б\01 албан тоот бичгээр гаргасан байна. 2.1.4 Бусад этгээдийн оролцоог хангах шаардлагыг биелүүлсэн эсэх Төрийн албаны тухай хуулийн 75.1 дүгээр зүйлд зааснаар төрийн албан хаагчийн Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан маргааныг хянан шийдвэрлэхэд Төрийн албаны зөвлөл өөр байгууллага, албан тушаалтантай зөвшилцөх зөвшөөрөл авах шаардлага тавигдаагүй байна. Иймд төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 сарын 02-ны Б\01тоот захиргааны актыг бие даан гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд үндэслэлтэй байна. Явцын дүгнэлт: Гаалийн ерөнхий газрын даргын Амарыг албан тушаал бууруулан томилсон 2019 оны 05 сарын 24-ний өдрийн А\01 шийдвэрийг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б\01 тоот шийдвэр нь нь Формаль эрх зүйн шаардлагыг хангасан байна.

  • М.Батзориг
  • 2023-05-08 00:33:39

Санал хүсэлтийн ID

KXAO-ESHT-MQA69

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 00:33:39

Санал хүсэлтийн төлөв

Шинэ