A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЧААНЫ АВТОМАШИНЫГ ХЯЗГААРТАЙГААР ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ

  • Нийтлэсэн: Улаанбаатар
  • Огноо: 2023-04-11 11:14:11
  • Нийт ирүүлсэн санал 11
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 1606

дугаар 2

Монгол Улсын иргэний эд хөрөнгө өмчлөх эрх, улсын хилийн халдашгүй дархан байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгаалагдсан. “Монгол Улсын хил”-ийг Монгол Улсын хилийн тухай хуульд зааснаар тодорхойлдог. Х, Ц нар нь 2016 онд гэмт хэрэг үйлдсэн байх тул 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах”, “Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх”, “Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх” гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн нь тэдний үйлдлийн нийгмийн хор аюулын шинжийг илэрхийлж байгаа юм. Эдгээр зүйлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасныг харвал, “Мал хулгайлах” гэмт хэрэг 17.12 дугаар зүйл, “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг 18.5 дугаар зүйл, “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” 19.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлүүд болон 19.14 дүгээр зүйлд заасан хэргүүд нь хууль бус үйлдлийн улмаас бодит хохирол заавал учирсан байхыг шаарддаггүй буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэргүүд байна. в/.Гэм буруугийн ойлголт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжид хамаарах бөгөөд энэ нь санаатай, болгоомжгүй гэсэн 2 хэлбэртэй байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Бодлогын нөхцөлөөс үзэхэд Х, Ц нар нь өөрсдийн хууль бус үйлдлээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь тодорхой харагдаж байна. Х, Ц нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, бусдын өмчлөх эрхийг зөрчин, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдахад хүргэсэн, эдийн засгийн эсрэг хууль бус үйлдлийг зориуд хийсэн. 2.Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр шалгавал: Гэмт хэргийн объектив, субъектив шинжүүдийн нийлбэрийг гэмт хэргийн бүрэлдэхүүн гэх бөгөөд объектив шинжид гэмт үйлдэл, эс үйлдэхүй түүний эцэст учирсан хохирол, эдгээрт өртөгдөж буй бүхий л зүйлсийг хамруулах ба субъектив шинж нь субъект гэмт үйлдэлдээ хэрхэн хандсан гэмт санаа, зорилго, сэдэлтийг тус тус агуулна. Онолын эл ойлголтод тулгуурлан Х, Ц нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгая. - Объектив шинж нь Х, Ц нар нь бусдын малыг хулгайлж, Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар хил нэвтрүүлсэн, мөн бүлэглэн улсын хилийн 170 дугаартай тэмдэгтээр хууль бусаар хил нэвтрэн гарсан.

  • Г.ШҮРЭНЦЭЦЭГ
  • 2023-05-08 22:22:45

Санал хүсэлтийн ID

KXAX-YZFT-FVC13

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 22:22:45

Санал хүсэлтийн төлөв

Шинэ