Хуулийн төсөл
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Иймд Х-ийн үйлдсэн хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 /гэмт хэргийн гүйцэтгэгч/, 3.7 /бүлэглэн гүйцэтгэх/ дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр тус тус зүйлчлэх шаардлагатай. Харин Ц-ийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 /гэмт хэргийн хамжигч/, 3.7 /бүлэглэн гүйцэтгэх/ дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр тус тус зүйлчлэх боломжтой. 2. Х, Ц нар нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэснийг сонгон авч ял оногдуулах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлэх шаардлагатай. 3. Дээрхтэй уялдаатайгаар хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулахын тулд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг удирдлага болгож шүүх ял оногдуулна. Дөрөвдүгээр алхам: Ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх 1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг булаах, дээрэмдэх болон шинэ хуульд шинээр бие даасан гэмт хэрэг болгон хуульчилсан “Мал хулгайлах” гэмт хэргээс ялган зүйлчлэх шаардлагатай. “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн зарим заалт, хэсгийг УДШ-ийн 2006 оны 5 сарын 29-ний 28 дугаартай тогтоолоор тайлбарласан. “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно. Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй, эсхүл гэмт этгээдтэй холбоотой /найз, танил, төрөл садан гэх мэт/ тул түүний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайн гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй. Харин гэмт хэрэг үйлдэх үед дэргэд нь байсан этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан бол гэм буруутай этгээдийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэргээр зүйлчилбэл зохино. Бусдын эд хөрөнгийг хулгайлах үед өмчлөгч буюу эзэмшигч уг үйлдлийг харсан /мэдсэн/ талаар гэмт этгээд ойлгосон атлаа авсан эд зүйлээ өөрийн эзэмшилд үлдээх зорилгоор уг үйлдлээ үргэлжлүүлсэн бол түүний үйлдлийг бусдын эд хөрөнгийг булаах, харин хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргээр тус тус зүйлчилнэ. “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргээс ялгагдан зүйлчлэх гол үндэслэл