A

A

A

Захиргааны хэм хэмжээний актын төсөл

НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АЧААНЫ АВТОМАШИНЫГ ХЯЗГААРТАЙГААР ОРОЛЦУУЛАХ ЖУРАМ

  • Нийтлэсэн: Улаанбаатар
  • Огноо: 2023-04-11 11:14:11
  • Нийт ирүүлсэн санал 11
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 1606

иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг огт тооцоогүй, зохицуулаагүй журам

Журмын төслөөс үзэхэд, ачааны автомашин замын зорчих хэсгээр шөний цагаар зорчих хөдөлгөөнөөс өөр ямар нэгэн үйлдэл хийдэггүй мэтээр тооцож, зөвхөн замаар зорчиход л тусгай зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулсан дэндүү дутуу дулимаг, түүхий журам хэвээр үлдэхээр байна. Шөнийн буюу 22.00-06.00 цагийн хооронд барилгын болон зам гүүрийн ажилд оролцож байгаа ачааны автомашиныг зорчуулахыг зөвшөөрч байгаа нь цаад агуулгаараа шөнийн цагаар барилгын ажил явуулахыг Нийслэлээс шууд зөвшөөрч байгаа харалган бөгөөд бусад хууль тогтоомж, стандарт, дүрмүүдтэй зөрчилдсөн журам гаргасныгаа хэвээр үлдээхээр төсөл боловсруулсан, Нийслэлийн иргэдийн ач тухтай амьдарч, амрах эрхийг ноцтой зөрчсөн хэвээр үлдэхээр болжээ. Захиргааны ерөнхий хуульд тодорхойлсон хэм хэмжээний акт гаргахын өмнө хүний эрх, эрх чөлөөг ямар нэг байдлаар хязгаарласан эсэх, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх бүлгийг тодорхйолж, тэдгээрт хэрхэн нөлөөлөх нөлөөлөл, үр дагаварыг судалж, тооцоолсон нөлөөллийн шинжилгээг шаардлагын дагуу хийгээгүй байна. Иймд энэ талын асуудлуудаа тооцоолж, судлалгүйгээр, иргэддээ маш их сөрөг нөлөөтэй асуудлуудыг шийдэхгүйгээр зүгээр л нэг зөвшөөрөл олгох захиргааны байгууллагын процессыг л зохицуулсан хэм хэмжээний акт бол хуульд огт нийцэхгүй, батлагдсаны дараа захиргааны шүүхэд ч очиж унах магадлалтай болно.

  • М.БАТБАЯР
  • 2023-08-03 10:03:45

Санал хүсэлтийн ID

KYKS-IHIF-SLG38

Санал хүсэлтийн огноо

2023-08-03 10:03:45

Санал хүсэлтийн төлөв

Шинэ