Хуулийн төсөл
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Хавтаст хэргийг цахим болгох хуулийн төсөл боловсруулж байгаа нь сайшаалтай байна хууль тогтоох дээд байгууллага маань дэмжээсэй гэж бодож байна. Цаашлаад мөрдөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаасай гэж бодож байна. Жишээ нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн хугацаа сунгахдаа прокурор дээр барьж очиж сунгадаг, прокурорын зөвшөөрөлтэй явагддаг мөрдөн шалгах ажиллагааг прокурор дээр очиж сунгадаг явдал нь бензин тосноос авхуулаад хувийн мөнгөнөөс өөрөөр хэлбэл мөрдөгчийн халааснаас гардаг дээрээс нь цаг хугацаа алддаг асуудал байна. Та бүхэн үүнийг цахимаар болгож шийдвэрлэж өгвөл гүнээ талархах байна.