Хуулийн төсөл
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
ард иргэдээ боловсрол мэдлэгтэй болгох, хийж хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрийнхөө ашиг шимийг зөвөөр ойлгуулж чадаагүйнхээ төлөө хэн нэгнийг эрүүгийн хэрэгтэн болгох гэж хуулийн төсөл санаачилж байгаад харамсаж байна. мэдээж хөгжил дэвшилд хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа ч ядаж зөрчлийн хуульд оруулах үамаар шийдэх хэрэгтэй. 2-т зориудаар өдөөн турхирдаг худал мэдээлэл тарааж нийгмийн айдаст автуулдаг арга чинь өнөөгийн эрх баригчдийн хийдэг байсан арга одоо тэр нь хэн дуртай нь хийдэг болсон. ийм хүмүүст хариуцлага тооцох гэж байгаа бол гэмт хэргийн объектив шинжийг арай өөрөөр тодорхойлох хэрэгтэй. 3т улс төрчид маань өөрөө ийм үйлдэл их хийдэг. УИх-ын гишүүн гээд парламентийн танхимд худал хэлдэг нийгмийг айдаст автуулдаг жишээ зөндөө байна. газрын хуулийн шинэчлэлтээр гадаадад зуун жилээр үнэгүй газар өгөх гэж байна гэсэн худал мэдээг УИХ-ын гишүүд өрсдөө чуулганы индэр дээрээс тарааж байсан. тэрэнд нь игэсэн иргэд жагсаад эрүүгийн ялтан болдог улстөрч нь ард нь ямар ч гэмгүй үлддэг ийм л юм болно. энэ хуулийн төслийг дэмжихгүй.