Хуулийн төсөл
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
"Хөгжлийн төсөл, хөтөлбөр" гэсэн үгээр өнгөлөн далдлалт хийж цөөн хэдэн хулгайч луйварчид гадны захиалгаар хуйвалдан эх орноо ухаж түнхчих замаар нийт монголчуудын эрх ашгийг зөрчиж байгаа хуулийг огт дэмжихгүй. Тийм л мундаг хөгжлийн хөтөлбөр юм бол нийтээрээ хэлэлцэж алдааг оноог нь дэнслэх хэрэгтэй бус уу? Эрүүгийн хуулиар шүүмжлэх эрхийг үгүй хийж байна гэдэг өөрөө маш том асуудалтай, но-той төсөл гэсэн үг. Цаашлаад ашиг сонирхолын асар их зөрчилтэй байна гэдэг нь ил байна. Мөн ураны хор хөнөөлийг мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй юм шиг харанхуйгаар уг төслийг явуулах нь нийт монголчуудын үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тул уг хуулийг дэмжихгүй.