A

A

A

Хуулийн төсөл

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  • Нийтлэсэн:
  • Огноо: 2025-09-01 21:21:52
  • Нийт ирүүлсэн санал 8
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 2026

Гарчиг

Монгол Улсад хүн амын өсөлтийг дэмжих, олон хүүхэдтэй өрхийн амьжиргааг бодитоор дэмжих шаардлагатай. Одоогийн мөрдөж буй татварын зохицуулалтаар хүүхдийн тоо, өрхийн ачааллыг харгалзсан шууд татварын хөнгөлөлт хангалттай биш байна. Иймд хөдөлмөр эрхэлж татвар төлдөг иргэдийн татварын дарамтыг бууруулж, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлагатай. Олон хүүхэдтэй татвар төлөгчийн татварын хөнгөлөлт 1. Ажил хөдөлмөр эрхэлж, албан татвар төлдөг иргэн нь хүүхдийн тоогоор татварын хөнгөлөлт эдэлнэ. 2. Хөнгөлөлтийн хэмжээ дараах байдлаар тооцно: 2 хүүхэдтэй бол: жилдээ төлөх татварын 5 хувийг хөнгөлнө. 3 хүүхэдтэй бол: жилдээ төлөх татварын 10 хувийг хөнгөлнө. 4 хүүхэдтэй бол: жилдээ төлөх татварын 20 хувийг хөнгөлнө. 5 ба түүнээс дээш хүүхэдтэй бол: жилдээ төлөх татварын 30 хувийг хөнгөлнө. 3. Хөнгөлөлт авах эрхийг зөвхөн хөдөлмөр эрхэлж, албан татварын тайлангаа хугацаанд нь үнэн зөв өгсөн иргэн эдэлнэ. 4. Хүүхдийн тоог иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд тулгуурлан тодорхойлно. 5. Энэ хөнгөлөлтийг нэг өрхөд нэг удаа тооцно. (Эцэг эхийн хэн нэг нь хэрэглэнэ.)

  • Б.АРИУНБАЯР
  • 2025-09-11 16:14:59

Санал хүсэлтийн ID

LKRK-EBMP-SLU35

Санал хүсэлтийн огноо

2025-09-11 16:14:59

Санал хүсэлтийн төлөв

Шинэ