A

A

A

Хуулийн төсөл

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  • Нийтлэсэн:
  • Огноо: 2025-09-01 20:51:31
  • Нийт ирүүлсэн санал 3
  • Дагасан тоо 7
  • Үзсэн тоо 3167

Гарчиг

Татварын хөөн хэлэлцэх хугацаан хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Тодруулбал НӨАТ-н хөөн хэлэлцэх хугацааг ТЕХ-н хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2 дах заалтаар тооцох хэр үндэслэлтэй бэ? Тус заалтаар авч үзвэл НӨАТ-н хөөн хэлэлцэх хугацааг дараа оны 1.10-наас хойш тоолохоор байна. Жишээлбэл 2025.01.10 нд "А" компаний татварын төлөлт, тайлагналын байдалд 2020-2023 онуудыг хамруулан хяналт шалгалт хийжээ. Тус компани 2020 оны 1 сарын НӨАТ-н тайлангийн өрөнд хугацаанд төлөөгүй алданги, торгуулийг дээрх хуулийн заалтаар хөөн хэлэлцэх хугацаанд хамруулан төлбөр ногдуулсан гэж үзье. Энд 2020 оны 1 сарын НӨАТ-г 2 сарын 10 нд тайлагнах бөгөөд энэ хугцаанаас шалгалт хийж байгаа хугацаа хүртэл 4 жил 11 сар болсон гэвч ТЕХ-н 15.1-д алданги, торгуулах ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх нөхцөлөөс даруй 11 сараар хэтэрсэн. 2. ТЕХ-н хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.2 дах заалт " 12 сарын буюу жилийн эцсийн тайлан гаргаж," гэсэн энэ утга бол ӨССӨН дүнгээр тайлагнах утгыг илэрхийлдэг. Сараар тайлан гаргадаг татварын хувьд мөн ялгаагүй 12 сарын тайлан нь 1-12 сарын ажил гүйлгээг өссөн дүнгээр илэрхийлэх ба "буюу" холбоос 12 дугаар сарын тайлан нь жилийн эцсийнх бөгөөд өссөн дүнгээр гаргахыг илэрхийлж байна. Гэтэл НӨАТ-н 12 сарын тайлан нь тухайн оны жилийн эцсийн тайлан биш бөгөөд өссөн дүнгээр тайлагнадаггүй. Харин НӨАТ-н хөөн хэлэлцэх хугацааг ТЕХ-н 15.3.3-т зааснаар тоолох нь зүйтэй юм. Учир нь НӨАТ-г дараа сарын 10-ны дотор төлөхөөр зохицуулсан байдаг тул ТЕХ-н 15.3.3-т "...борлуулалт хийгдсэнээс хойш тодорхой хугацааны дотор татвар төлөхөөр..." гэсэнтэй бүрэн нийцэж байна. Татварын харилцааг зохицуулсан хэм хэмжээ тодорхой байвал төөрөгдөл, маргаан үүсэхгүй татварын хуулийн даган мөрдөлт сайжрах юм. ИймдТЕХ-н 15.3.2 дах заалтыг "тайланг сар, улирал, хагас жилээр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд өссөн дүнгээр жилийн эцсийн тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс;" гэж өөрчлөх саналтай байна.

  • Ү.Галмандах
  • 2025-09-21 18:48:11

Санал хүсэлтийн ID

LKVO-WRXU-LUQ83

Санал хүсэлтийн огноо

2025-09-21 18:48:11

Санал хүсэлтийн төлөв

Шинэ