Хуулийн төсөл
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Татварын алдангитай холбоотой хяналт шалгалтын хугацаанд алданги тооцохгүй, мөн алдангийн нийт хэмжээ 50 хувиас хэтрэхгүй гэх 2 чухал заалт орсон байна. Эдгээр 2 заалтыг дэмжиж байна. ТЕХ-ны 73.1 дэх хэсгийн "төлөөгүй" гэсний дараа "болон нөхөн" гэж нэмж оруулах саналтай байна. Үндэслэл: Монгол Улсад татвар ногдуулах 2 субьект байдаг. Нэг нь татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлон ногдуулдаг бол хоёр дахь нь татварын алба татвар төлөгчийн ногдуулсан татварт бүрэн ногдуулалт хийсэн эсэхэд хянаж, дутуу ногдуулсан бол нөхөн ногдуулалт хийдэг. Энэ утгаараа Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74.1-т “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” 1992 оноос хойших 30 жилийн хугацаанд нөхөн ногдуулсан татварт алданги тооцох хуулийн зохицуулалттай байсан. Нөхөн ногдуулсан татварт алданги тооцно гэдэг нь татварын алба, татвар төлөгчид нэгэнт хэвшсэн, тогтсон ойлголт болсон байна. Энэ нь 1992-2020 он хүртэлх хугацаанд нөхөн ногдуулсан татварт алданги тооцохыг хуулиар маш тодорхой зааж өгсөнтэй холбоотой. Татварын ерөнхий хууль/2019/-ийн 73 дүгээр зүйлийн 73.1-т “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох...” гэж зааснаас үзэхэд зөвхөн татвар татвар төлөгчийн өөрөө тодорхойлон ногдуулсан татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор байна. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэдэгт татварыг Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 50 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй байхыг ойлгоно. Харин татварын албаны хяналт шалгалтаар тодорхойлсон нөхөн ногдуулсан татварт алданги тооцох тухай хуулийн зохицуулалт байхгүй болсон. Үндэстэн дамнасан компаниудын татварын маргаан арбитраар шийдүүлэхээр эхнээсээ ОУ-н арбитр хандаж байна. Арбитр маргааныг шйидвэрлэхдээ материаллаг эрх зүйгээ өөрсдөө сонгодог. ӨХ нөхөн татварт алданги ногдуулах эсэх талаар 2008 оны болон 2019 оны алдангитай холбоотой зохицуулалтыг харьцуулаад шийдвэрлэх юм. 2008 оны хуулиар нөхөн татварт алданги тооцож байсан бол 2019 онд зөвхөн хугацаанд төлөөгүй татвар алданги тооцохоор байна шийдэгдэх магадлал өндөр гэж харж байна. нөхөн татварын алдангитай холбоотой олон тэрбумын төлбөр Монгол Улсын төсөвт төвлөрөхгүй байх эрсдэл бий болсон.