Хуулийн төсөл
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
Олон улсын өртөг багатай санхүүжилтийг бизнесүүд болон банкнаас бусад санхүүгийн байгууллагуудад хүргэх шаардлага байдаг, тиймээс гадаадаас татсан зээлийн хүүгийн орлогод ногдуулах татварыг одоогийн байгаа 20 хувь бус, банктай адил 5 хувь болгох нь нэн шаардлагатай байгаа билээ. ББСБ-ууд олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд, төсөл хөтөлбөрийн хүрээнд томоохон санхүүжилтүүд татдаг боловч тухайн зээлийн хүүнд нэмж 20 хувийн татвар төлж байгаа нь зээлийн хүүгийн өртөг нэмэгдэх, өрсөлдөх чадваргүй болох томоохон шалтгаан болсоор байна. Иймээс “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 заалтыг “Монгол Улсын банк болон хувийн хэвшлийн байгууллагуудын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод 5 хувиар” болгон өөрчлөх саналтай