A

A

A

Хуулийн төсөл

САНАЛ ХУДАЛДАН АВАЛТЫН ЭСРЭГ

  • Нийтлэсэн:
  • Огноо: 2026-04-07 11:19:32
  • Нийт ирүүлсэн санал 1
  • Дагасан тоо 2
  • Үзсэн тоо 313

Гарчиг

Санал худалдан авалтын эсрэг хуулийн төслийг бүхэлд нь уншиж судаллаа. Зорилго зорилт, шийдвэрлэх асуудал оновчтой сайн төсөл болж гэж хувьдаа үзэж байна. Хуулийн хүрээнд хамааруулж болох хоёр санааг байгааг дор сийрүүлье. Үүнд: 1. Төслийн 7.1.9-д тодорхой зохицуулалт тусгасан боловч сонгуулиар сүлжээ үүсгэх зориулалт бүхий ажлын байрыг нийслэлд бий болгож, батламжилсан нь "хэсгийн ахлагч" юм. Тэд зөвхөн сонгуулийн үеэр сүлжээ үүсгэх зориулалтаар идэвхтэй ашиглагдаж (судлаач, сонгуулийн ажиглагчаар ажиллаж байсны хувьд бүрэн батлаж чадна) бусад үед үр бүтээлтэй ажил хийдэггүй (нийслэлийн иргэд баталгаажуулна). Иймээс, сонгогчдын саналд нөлөөлөхөд чиглэсэн эл ажлын байр хийгээд эрх зүйн баримтыг хүчингүй болгохыг санал болгож байна. Үүнтэй адил төстэй ажлын байр, эрх зүйн баримт (Малчдын хоршоо)-ыг мөн адилтган үзвэл зохино. 2. 2024 оны сонгуулиар одоогийн эрх баригч нам сонгуульд өрсөлдөж буй жижиг намын нэрийг ашиглаж, сошиал орчинд сурталчилгаа хийх ажилтан элсүүлэх, тухайн ажилтан дахин 3 ажилтан элсүүлэх (УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 37.3-д ухуулагчийн хязгаарыг заасан ч мөн сошиал сүлжээг хэрхэх зохицуулалт хаягдсан) байдлаар 300.000 төгрөг авах тохироотой сүлжээ үүсгэж сонгогчдын саналыг багцалсан (СХД-ийн 42 дугаар хороонд ийм сүлжээ үүссэн). Хуулинд сүлжээ үүсгэх тухай заалт бий боловч "онлайн, сошиал" орчинд хэрхэн зохицуулалт хийх талаар тусгалгүй орхисныг анхаарч үр дүнтэй зохицуулалт хийх тал дээр дахин анхаарч, судлахыг хүсэж байна. 3. Сонгуулийн сүлжээ үүсгэхэд жижиг намууд халхавч болж ордог учир үүнийг мөн анхаарч, тусгайлан зохицуулалт хийх гарцыг судлаж, арга замыг тодорхойлно гэж итгэж байна.

  • О.БААСАНТОГТОХ
  • 2026-04-10 12:14:57

Санал хүсэлтийн ID

LOAQ-DPAK-ATK81

Санал хүсэлтийн огноо

2026-04-10 12:14:57

Санал хүсэлтийн төлөв

Шинэ