Хуулийн төсөл
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Энэ салбарт, ялангуяа нүүрстөрөгчийн зах зээлийн механизм, түүний дотор олон улсын хоёр талт зах зээлийн механизмын хэрэгжилт дээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бодитоор ажилласан мэргэжилтний хувьд хуулийн төсөлд өгөх саналаа хавсаргасан файлаар хүргүүлж байна. Өмнө нь d-parliament цахим системээр дамжуулан саналаа хүргүүлж байсан боловч тухайн санал хуулийн төсөлд тусгагдсан эсэх нь тодорхой харагдахгүй байна. Иймд нүүрстөрөгчийн зах зээлийн зохицуулалтыг олон улсын шаардлага, Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хэрэгжилт, давхар тоолохоос сэргийлэх зарчим, үндэсний бүртгэл, зөвшөөрөл олголт, харгалзах тохируулгын шаардлагатай нийцүүлэх зорилгоор саналаа дахин хүргүүлж байна.