A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 89

Улаанбаатар хот

ТАЛБАЙГ НӨӨЦӨД АВАХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.7, 13.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх хавсралтад заасан талбайг нөөцөд авсугай.

(Энэ тогтоолын хавсралтаас 1/Цогт цэций-50, 2/Норовлин-50, 3/Тэрэм уул-50, 4/Сант-50, 5/Галбын говь-50, 6/Сүүжийн говь-50, 8/Худгийн нуруу-50, 9/Шүтээн улаан уул-50, 11/Олон гол-50, 12/Тээгийн гол-50, 13/Номгоны нуруу-50, 14/Чулуун хороот-50, 17/Бүрхтэй уул-50, 34/Цээл-50” гэснийг Засгийн газрын 2023 оны 412 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болсонд тооцсон)

2. Энэ тогтоолын хавсралтаар нөөцөд авсан талбайг кадастрын зураг зүйн бүртгэл болон мэдээллийн санд бүртгэх, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 274

Улаанбаатар хот

ТАЛБАЙГ НӨӨЦӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх зорилгоор нөөцөд авсан талбайн геологийн судалгааны ажил дуусгавар болсон тул "Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтад заасан талбайг нөөцөөс чөлөөлсүгэй.

2.Нөөцөөс чөлөөлсөн талбайгаас хууль тогтоомжид заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг ялган баталгаажуулах хүртэлх хугацаанд уг талбайд бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргахгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газар (П.Баянбаатар)-т даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Талбайг нөөцөд авах тухай" Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ