- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САЙНЦАГААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021-12-11-ний 05 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/

ДУНДГОВЬ АЙМГИЙН
САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 14
Мандалговь
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР
ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2-ын "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь :
1.Сумын малын тоо толгойн албан татварыг Хонь 400 төгрөг, Ямаа 500 төгрөг, Тэмээ 0 төгрөг, Үхэр 0 төгрөг, Адуу 1500 төгрөг байхаар тогтоож баталсугай. 2021 онд 50 (тавь) хувиар бууруулж тооцсугай.
/Сумын ИТХ-ын 2021 оны 05 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор "малчин" өрхийн гишүүн тутамд 25 хонин толгойг чөлөөлж татварыг тооцсугай.
3.Жилийн эцсийн мал тооллогооор зөвхөн адуу тоолуулсан малчин өрхөд хөнгөлөлт үзүүлэх тохиолдолд Үндэсний статистикийн хорооны бог малд буюу хонин толгойд шилжүүлэх коэффицентийг мөрдөж ашигласугай.
4. Малын тоо толгойн албан татварыг хоёр хуваан сумын төсөвт 7 сарын 15, 12 сарын 15-ны дотор төвлөрүүлэн хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын Засаг дарга (С.Бат-Оргил), татварын улсын байцаагч, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5.Малын тоо толгойн татварыг батлагдсан төлбөрийн дагуу аж
ахуйн нэгж, албан байгууллага, малчин айл өрхүүд, мал бүхий иргэдэд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга (С.Бат-Оргил), ХАА-н тасгийн дарга (Ш.Бямба) нарт даалгасугай.
6.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.
ДАРГА Т.БАТЖАРГАЛ

ДУНДГОВЬ АЙМАГ САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 12
Мандалговь
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22,1 дэх хэсгийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 6,4 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арванзургаадугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өвөлжилт хүндэрч, цас их орж, байгалийн аюулт үзэгдэл буюу давагдашгүй хүчин зүйл цасан шуурга олон удаагийн давтамжтай шуурсаны улмаас нийт мал сүрэг ихээр хорогдож, малчдын амьжиргааны түвшин эрс доройтож, өр зээлийн дарамтад орж, эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул малын тоо толгойн албан татварын хэмжээг 2024 онд адуу 750, үхэр 0, хонь 200, ямаа 250, тэмээ 0 төгрөг байхаар тогтоосугай.
2.Тус тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 14 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Л.Мөнхзул)-д үүрэг болгосугай.
ДАРГА Т.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
