A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • САЙХАН-ОВОО СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 24 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН

САЙХАН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 09

Онги

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Тогтоох нь:

1.Нэг малын тоо толгойд 2021 онд ногдуулах албан татварын хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.

1.1.Тэмээ - 2000 төгрөг

1.2.Адуу - 2000 төгрөг

1.3.Үхэр - 2000 төгрөг

1.4.Хонь - 400 төгрөг

1.5.Ямаа - 500 төгрөг

2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж тооцсугай. /Сумын ИТХ-ын 2021 оны 24 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

2. Малын албан татварыг төсөвт төвлөрүүлж, зарцуулалтыг Хурлаар батлуулж, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Амарсанаа)-д даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДАРГА Д.УНДРАЛ

ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙХАН-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 46

Онги

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хэсгийн 35.1.13 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "...Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 10 дугаар тогтоол нь эрх зүйн үйлчлэлийн хугацаа дуусгавар болсон, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны "Малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээ тогтоох тухай" 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Д.УНДРАЛ