- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГУРВАНСАЙХАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 28 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

ДУНДГОВЬ АЙМАГ
ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Суугаант
Дугаар 11
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН
ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2-ын "д", Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийн 23.8.15, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг тэмээ 1000 /Нэг мянга/-н төгрөг, адуу 1000 /Нэг мянга/-н төгрөг, үхэр 1000 /Нэг мянга/-н төгрөг, хонь 200 /Хоёр зуу/-н төгрөг, ямаа 250 /Хоёр зуун тавь/-н төгрөг байхаар тогтоосугай. /Сумын ИТХ-ын 2021 оны 28 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.Малын тоо толгойн албан татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангахад анхаарч хууль сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан биелэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурал, иргэд хөдөлмөрчдөд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Э.Адъяабаатар/, татварын байцаагч /Д.Загдсүрэн/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д. БАТСАЙХАН

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 44
Суугаант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж Түүний Удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.10, 35.1.14 дэх заалтууд, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийн 23.8.15 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг тэмээ-1000(Нэг мянга)-н төгрөг, адуу-1000(Нэг мянга)-н төгрөг, үхэр-1000(Нэг мянга)-н төгрөг, хонь-400 (Дөрвөн зуу)-н төгрөг, ямаа-500 (Таван зуу)-н төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөж, 2022 оны татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Э.Адъяабаатар), татварын байцаагч (Д.Загдсүрэн) нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоол, 2021 оны 28 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д. БАТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
