A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 15

Цагаан-Овоо

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.12-ын "д", Малын тоо толгойн татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо толгойн хэмжээнд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай. 2021 онд малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг 50 хувиар бууруулж тооцсугай./Сумын ИТХ-ын 2021 оны 26 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

2.Малын тоо толгойн татвараас сумын төсөвт орох орлогыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8–д заасан арга хэмжээний зардалд хуваарилан санхүүжүүлэхийг Төсвийн Ерөнхийлөн захирагч /Б.Өлзийхишиг/, хууль тогтоомжид заасны дагуу сумын орлого бүрдүүлэхийг Татварын Улсын байцаагч /Э.Зулцэцэг/ нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын холбогдох материалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тогтоосон хугацаанд хүргүүлэн бүртгүүлэхийг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Ц.Алдармаа/-д даалгасугай

4.Малын тоо толгойн татвар ногдуулах хувь хэмжээ тогтоосон тогтоолыг захиргааны хэм хэмжээний актыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.

5.Тогтоолыг хяналтад авч хэрэгжилт үр дүнг тооцож ажиллахыг Нийгмийн бодлого, эдийн засаг, төсөв санхүүгийн хороо /Б.Сувдаа/, ИТХ-ын нарийн бичгийн дарга /Ц.Алдармаа/ нарт даалгасугай.

ДАРГА Ё.ДАРЬСҮРЭН