A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 3/01

Арвайхээр

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн д, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн тогтоох нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Ганбат/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ--ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Тунгалаг/-т нарт тус тус үүрэг болгосугай.

3.“Арвайхээр сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоов.

ДАРГА Ц.ДОНЬДДОРЖ