- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХУЛД СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООН БАТЛАХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021-12-10-ны 06/01 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 7 дугаарсарын 5-ны өдөр
Дугаар05/01
Улаанжирэм
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх заалт: малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл зэргийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрт нэг малын тоо толгойд ногдуулах албан татварыг дор дурдсанаар тогтоон баталсугай Үүнд:
№ |
Малын тоо толгойн төрөл |
Хэмжих нэгж |
1 тоо толгойд ногдох татварын хэмжээ /Төг/ |
1 |
Адуу |
Толгой |
1 000 |
2 |
Үхэр |
Толгой |
1 000 |
3 |
Тэмээ |
Толгой |
1 000 |
4 |
Хонь |
Толгой |
200 |
5 |
Ямаа |
Толгой |
400 |
Малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 онд 50 хувиар бууруулан тогтоосугай. /Сумын ИТХ-ын 2021 оны 06/01 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
2.Холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сайтар сурталчлан ажиллахын хамт малчин, мал бүхий өрхийн малын тоо толгойд ногдуулсан татварыг хуулийн хугацаанд төвлөрүүлэн, ажлаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга /П.Бямбалхагва/-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 сарын 18-ны өдрийн 04/03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА А.ОТГОНБААТАР

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 19/03
Улаанжирэм
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт өвөлжилт хүндэрч гамшиг, аюулт үзэгдлийн улмаас мал сүрэг олноор хорогдож, малчдын амьжиргааны түвшин эрс доройтсон тул малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг 2024 онд 0 (тэг) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сайтар сурталчлан ажиллах, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тогтоолын хэрэгжилтийг хагас бүтэн жилээр тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (П.Бямбалхагва)-д даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 сарын 05-ны өдрийн 05/01 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА А.ОТГОНБААТАР
Текст томруулах
A
A
A
