A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 05/01

Хархорин сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй нэг малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын тоо толгойд тухайн татварын жилд албан татвар ногдуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Засаг дарга (Ч.Алтанбагана)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсөв эдийн засгийн бодлого зохицуулалтын хороо (Ё.Отгонсүх)-д даалгасугай.

4.Энэхүү тогтоолыг ажлын 10 өдөрт багтаан ХЗДХЯаманд хянуулж, бүртгүүлэхийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ш.Болормаа)-д үүрэг болгосугай.

5.Тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

6.Энэхүү тогтоол гарсантай холбогдон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" 04/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

7.Хархорин сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоов.

ДАРГА                                Д.ГАНТӨМӨР

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 02/07

Хархорин сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулж хавсралтаар баталсугай.

2.Сумын малчин, мал бүхийн этгээдийн өмчилж буй малын тоо толгойд тухай татварын жилд албан татвар ногдуулж, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Засаг дарга (Б.Бат-Эрдэнэ)-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" 05/01, 05/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА П.НЭНДАРАМ