A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ ГУРВАНЗАГАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 04-Р ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 20

Сүмийн булаг

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д/, 18.2, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойд ногдуулах албан татварын хэмжээг адуунд 800, үхэрт 500, хонинд 500, ямаанд 700 төгрөгөөр тус тус тогтоосугай. /2024 онд  үхэрт 0, ямаанд 0 төгрөг байхаар тогтоосугай./ Энэ хэсэгт Дорнод аймаг Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17/06 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан "Тэмээ" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тэмээнд ногдуулах малын тоо, толгойн албан татварыг "0" төгрөгөөр тооцсугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны 01 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА   Б.БЯМБАСҮРЭН