A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 03/02

Ховд

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ- 500 төгрөг, адуу-800 төгрөг, үхэр-800 төгрөг, хонь- 500 төгрөг, ямаа-800 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Тухайн жилд малын тоо толгойд ногдуулсан албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтын хэрэгжилтийг хангаж, жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Гүнгээбуу/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, эмхтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.

4.Богд сумын хэмжээнд Малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 төгрөг байхаар тогтоов.

ДАРГА   Т.ЦЭНДСҮРЭН

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 13/10

Богд сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН, АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ- 0 төгрөг, адуу- 0 төгрөг, үхэр- 0 төгрөг, хонь 0 төгрөг, ямаа- 0 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд хүргүүлж, эмхэтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.

3.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 03/02 дугаар тогтоол хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Т.ЦЭНДСҮРЭН