- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАТ-ӨЛЗИЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 5/22 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 4/19
Өвт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" заалт,Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6.1, 6.2, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Бат-Өлзий сумын малчин, мал бүхий этгээдээс адууг 1000 төгрөг, үхрийг 800 төгрөг, хонийг 500 төгрөг, ямааг 1500 төгрөг байхаар албан татвар ногдуулж тогтоосугай.
2.Бат-Өлзий сумын хэмжээнд малын тоо, толгойн албан татварын хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 0 (тэг) байхаар тогтоов. /Сумын ИТХ-ын 2021 оны 5/22 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсныг тусгав/
3.Тогтоогдсон хувь хэмжээг холбогдох хууль журамд заасны дагуу сумын орон нутгийн ерөнхий орлогын дансанд төвлөрүүлж, баг тус бүрээс орсон орлогыг тухайн багт нь зарцуулахыг төсвийн Ерөнхийлөн захирагч (С.Амгалан), ЗДТГ-ын Санхүү албаны дарга (О.Отгонтуяа), Татварын улсын байцаагч (Н.Батсайхан) нарт үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.
5.Гарсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Д.Цэрэнтогтох)-д даалгасугай.
ДАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ
Текст томруулах
A
A
A