- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БҮРЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН БҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 01
Баянтөхөм
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Сумын "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" Засаг дарга Т.Түвшинбатын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1.10 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтаар, малчны амьжиргааг дэмжих зорилгоор "0" төгрөгийн албан татвар ногдуулах малын тоог тус тус баталсугай. Энэ хэсгийг Төв аймгийн Бүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
2.Малын тоо толгойд ногдуулсан албан татварыг хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх албан татварыг COVID-19 цар тахал, өвөлжилт хүндэрсэн зэрэгтэй холбогдуулан 2021 онд бүрэн"0" төгрөгөөр тогтоосугай.
3.Малын тоо толгойд ногдох албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтын дагуу зарцуулахыг Засаг дарга (Т.Түвшинбат)-д даалгасугай.
4. Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Д.Оюунбилэг)-д даалгасугай.
5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА С.ЭНХТҮВШИН

ТӨВ АЙМАГ БҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 10
Баянтөхөм
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дах хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт байгаа малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойд ногдох албан татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн, Төсвийн тухай хуулийн дагуу зарцуулахыг (Д.Эрдэнээ)-д даалгасугай.
3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга (Ц.Доржпалам)-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Байгаль орчин, газар, Хүнс, Хөдөө аж ахуйн бодлогын хороонд үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.ТҮМЭНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
