- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УЯНГА СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 04/06 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

ӨВӨРХАНГАЙАЙМАГ УЯНГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 04/02
Онги
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварыг дараах хэмжээгээр тогтоосугай.
Д/д |
Малын төрөл |
Нэг тоо толгой малд ногдох албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
1 |
Адуу |
1000 |
2 |
Үхэр |
1000 |
3 |
Тэмээ |
0 |
4 |
Хонь |
1000 |
5 |
Ямаа |
1000 |
2. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор нэг малчин өрх бүрийн хонь 60 толгой, ямаа 20 толгой, адуу 5 толгой, тэмээ 5 толгой, үхэр 15 толгойг тухайн жилийн албан татвараас чөлөөлсүгэй.
3.Тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдөн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Бямбадорж/-д үүрэг болгосугай.
4.Уянга сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 /тэг/ төгрөг байхаар тогтоов.
ДАРГА Г.САНГИЛЭГ
/Сумын ИТХ-ын 2021 оны 04/06 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Уянга сумын ИТХ-ын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Малын тоо толгойн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай 12/06 дугаар тогтоолоор 1.5 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан/
Текст томруулах
A
A
A
