A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 03/06

Ширээ

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ- 500 төгрөг, адуу-1000 төгрөг, үхэр-800 төгрөг, хонь-800 төгрөг, ямаа-1000 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Тухайн жилд малын тоо толгойд ногдуулсан албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтын хэрэгжилтийг хангаж, жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Д.Бямбатогтох/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын удирдлагын зохион байгуулалт, хууль, эрхзүй, төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн хороо /Д.Чинзориг/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, эмхтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.

5.“Баянгол сумын хэмжээнд малын тоо, толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 0 (тэг) төгрөг байхаар тогтоов.

ДАРГА  Д.ЧИНЗОРИГ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 15/04

Баянгол сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий иргэдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-400 төгрөг, адуу-600 төгрөг, үхэр-400 төгрөг, хонь-600 төгрөг, ямаа-600 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоосугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (Д.Бямбатогтох), тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Удирдлага, төсөв санхүүгийн хороо (Д.Чинзориг) нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай" 03/06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЧИНЗОРИГ