- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЕСӨНЗҮЙЛ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 4/01 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЕСӨНЗҮЙЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 3/01
Мөнхбулаг
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "Д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэм хэмжээг төрөл тус бүрээр нь хавсралтаар баталсугай.
2.Албан татварын хэмжээг тогтоосон тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Т.Бат-Өлзий/, Татварын байцаагч /Ц.Тэрбиш/ нарт үүрэг болгосугай.
3.Сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон шийдвэрийн хэрэгжилтэд байнга хяналт тавьж үүрэгжүүлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /О.Ганчулуун/-д даалгасугай.
4.Есөнзүйл сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 /тэг/ төгрөг байхаар тогтоов.
ДАРГА Б.МАНДАХ
Текст томруулах
A
A
A
