- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДЭЛГЭРЦОГТ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 02 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 11
Амардалай
МАЛЫН ТОО ТОЛГОЙД АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "г" "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 6.3 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:
Нэг. Дэлгэрцогт сумын хэмжээнд нэг малын тоо толгойд ноогдуулах татварын хувь хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.
1.Тэмээ 0
2.Адуу 1000
3.Үхэр 1000
4. Хонь 400
5.Ямаа 500
2021 онд ногдуулсан малын тоо толгойн албан татварын хэмжээг 50 /тавь/ хувиар бууруулж тогтоосугай. /Сумын ИТХ-ын 2021 оны 02 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Хоёр.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах өрхийг БИНХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэж, сумын малын тоо толгойн татварын орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Сумын Засаг дарга /М.Баярсүх/-д даалгасугай.
ДАРГА П.ТҮВШИНСАЙХАН

ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 15
Амардалай
ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3,35 дугаар зүйлийн 35.1.10,48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлтийн 6.1, 6.2 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус Дэлгэрцогт сумын хэмжээнд нэг малын тоо толгойд ноогдуулах татварын хувь хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.
-Тэмээ 1000
-Адуу 500
-Үхэр 500
-Хонь 200
-Ямаа 250
2.Холбогдох материалыг журмын дагуу бүрдүүлсэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Хурлын нарийн бичгийн дарга (Н.Загдхорол), Татварын улсын байцаагч (Д.Ганчимэг)нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.АМГАЛАНБААТАР
Текст томруулах
A
A
A
