A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 4

Мэргэн хошуу

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2/д/ дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйл, "Малын тоо толгойн албан татварын тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай
Энэ хэсэгт Хэнтий аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

2. Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулах, татварын орлого төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж тайланг бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Энхтөр/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд даалгасугай.

4. Тогтоолыг хууль зүйн асуудал хариуцсан захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Энхтөр/-д даалгасугай.

ДАРГА Ж.ПҮРЭВХҮҮ