- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨНДӨР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /Сумын ИТХ-ын 2021 оны 01 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 4 дүгээрсарын 12-ны өдөр
Дугаар 04/01
Бумбат
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр тогтоож хавсралтаар баталсугай.
2.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга /С.Чулууншагай/-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
4.Баян-Өндөр сумын хэмжээнд малын тоо толгойн албан татварын хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0 /тэг/ төгрөг байхаар тогтоов.
ДАРГА С.БАЯНЖАРГАЛ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 18
Баян-Өндөр сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг үндэслэн ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрээр шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Чулууншагай), тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Цэрэндулам) нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" 04/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.БАЯНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
