- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНТҮМЭН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОД АЙМАГ БАЯНТҮМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 20
Цагаан дэрс
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д/, 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.1, 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг. Тус сумын малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг 2024 онд “тэмээ -0 төгрөг, адуу - 0 төгрөг, үхэр - 0 төгрөг, хонь - 0 төгрөг, ямаа - 0 төгрөг байхаар тус тус тогтоосугай. Энэ хэсэгт Дорнод аймаг Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Хоёр. Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Татварын улсын байцаагч, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Гурав. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллахыг сумын Засаг дарга /А.Энхтүвшинд/-д даалгасугай.
ХУРЛЫН ДАРГА И.ТӨГСМАНДАХ
Текст томруулах
A
A
A
